Үндэсний баялгийн сангийн тухай Улс төрийн намууд, иргэд өнөөдөр /2025.02.21/ мэдээлэл хийж байна.
ВИДЕО:
Энэ үеэр эдийн засагч, судлаач А.Цолмонтуяа ярихдаа “Энэ падан бичүүлж байгаа хүмүүсийн гол зорилго нь “Хөх монголын Хөх туг" аянаар Х.Баттулга, С.Ганбаатар, Л.Мөнхбаясгалан нар бол "баялгийн 34-50 хувийг ард түмэндээ өгнө" гэсэн падан дээр иргэдээр гарын үсэг зуруулж яваа. Энэ падан бол "Үндсэн хуулийн 6.1 дээр байгаа ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна" гэдэг заалтыг иргэн бүрээр гарын үсэг зуруулж, Үндсэн хуулиас хасах үндэслэл болгох гээд баримт бүрдүүлж явж байна.
Өнөөдөр зах зээлийн онолоор явж байгаа зах зээлийн нийгэм бол санхүүгийн эргэлтийн тогтолцоог явуулж байна. Санхүү гэдэг чинь баримтаар нотлогдсон аливаа зүйлийг данс бичилтээс хасч явдаг. Тэгвэл үндсэн хуулиас энэ баримтыг үндэслээд ард түмний мэдэл, төрийн хамгаалалтыг Үндсэн хуулиас хасах ажиллагааг ард түмнээр нь баталгаажуулж хийх гэж байна.