Эгийн голын цахилгаан станцын асуудлаар Орос, Монголын хамтарсан баг анхны хурлаа Москвад хийлээ

Эгийн голын цахилгаан станцын асуудлаар Орос, Монголын хамтарсан баг анхны хурлаа Москвад хийлээ

2024 оны есдүгээр сард “Байгал нуур болон Сэлэнгэ мөрнийг хамгаалах салбарт хамтран ажиллах” тухай санамж бичигт гарын үсэг зурсан.

Улмаар Эгийн голд усан цахилгаан станц байгуулах төслийг хэрэгжүүлж эхэлснээр Байгал нуур, Сэлэнгэ мөрөнд хэрхэн нөлөөлөхийг үнэлэх хамтарсан баг томилсон юм. Тус багийн анхны хурал Москва хотод энэ сарын 10-нд болж, өнгөрсөн хугацаанд хийсэн байгаль орчны судалгаануудын үр дүнтэй танилцаж, цаашид зайлшгүй хийх шаардлагатай судалгааны хүрээг тодорхойлсон байна.

Судалгааг хоёр орон хамтран гүйцэтгэж, төлөвлөгөөний дагуу үр дүнг нь 2026 оны эхний хагаст Монгол улсын Засгийн газарт өргөн мэдүүлэхээр тохиролцжээ. Хуралд Монголын талыг ШУА-ийн ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэл ахлан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Эрчим хүчний яам, ШУА, "Эгийн голын усан цахилгаан станц" компанийн төлөөлөл оролцсон бол Оросын талаас 24 хүн оролцжээ.