Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэн Т.Нэргүй өнөөдөр /2025.02.21/ Замын-Үүд сумын гаалийн хэлтэст тулгарч буй асуудлаар мэдээлэл өглөө.
ВИДЕО:
Тэрбээр, "Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргалын төрсөн эгч Р.Бурмаа нь ямар ч албан тушаалгүй байж, Замын-Үүдийн гаалийн хэлтэст нөлөөлж, гаалиар ачаа тээвэр зөөж буй иргэдийг шантаажилж, татвараас зайлсхийдэг, гаалийн ажилтнуудыг олон жил дарамталж байна. Иргэн Р.Бурмаа нь Иргэдийн болон аж ахуйн нэгжүүдийн барааны талаар маш их мэдээлэлтэй байдаг. “Тэнд тийм хивэг хураагдсан байна”, “Тэнд тийм ачаа ирж байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тэр байна” гэх мэт нарийн мэдээлэлтэй байдаг. Улмаар “Тэр ачааг гарга”, “Тэр ачааг хураа” гэх мэтээр гаалийн байгууллагын үйл ажиллагааг доголдуулдаг. Энэ нь эрүүгийн хуулийн 22 дугаар зүйл ангийг зөрчиж байна. Р.Отгонжаргал бол Ерөнхий сайдын үед томилогдсон. Тийм болохоор Ерөнхий сайд болон холбогдох албан тушаалтнууд олж мэдээд, арга хэмжээ аваасай гэж хүсч байна” гэв.