Л.Гүндалайг далд хэлбэрээр архи согтууруулах ундаа сурталчлахгүй байхыг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн шаарджээ.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Эрүүл мэндийн сайд асан Л.Гүндалай танаас далд хэлбэрээр архи сурталчлахаа болихыг шаардаж байна. Эмчийн дипломтой юм гэсэн. Цагаан сар бол муу муухайг цээрлэн, сайн сайхныг билэгддэг өв соёл. Сар шинээ эрүүл саруул тэмдэглэдэг болж, архи дарсны хэрэглээ буурч байгаад Та бид бачуурах биш баярлах ёстой. Ахмад хүн, Эрүүл мэндийн сайд байсны хувьд элэг бүтэн Монголын дайсан архи сурталчлахгүй байхыг уриалж байна" гэжээ.