Сар шинийн баяраар хилийн боомтууд амарна

Сар шинийн баяраар хилийн боомтууд амарна

Хил хамгаалах байгууллагаас хилийн боомтуудын 2025 оны гуравдугаар сард ажиллах цагийн хуваарийг танилцууллаа. 

Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Тэс, Ханх, Ульхан зэрэг ОХУ-тай хиллэдэг хилийн боомтууд шинийн 1-3-ны өдрүүдэд амарна. Харин Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Замын-Үүд, Бичигт, Сүмбэр зэрэг БНХАУ-тай хиллэдэг боомтууд гуравдугаар сарын 1-2-ны өдрүүдэд амрах хуваарьтай байна.