Сонгуулийн үеэр бусдын амь насыг хөнөөсөн хэргээр 15 жилийн хорих ял сонссон П.Отгонбаатар давж заалджээ

Сонгуулийн үеэр бусдын амь насыг хөнөөсөн хэргээр 15 жилийн хорих ял сонссон П.Отгонбаатар давж заалджээ

УИХ-ын 2024 оны сонгуулийн 1 дүгээр тойрогт МАН-аас  нэр дэвшигч Батлан хамгаалахын сайд асан Г.Сайханбаярын ухуулагчаар ажиллаж байсан П.Отгонбаатар нь Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга Б.Баянмөнхийн амь насыг хөнөөсөн хэргээр 15 жилийн хорих ял сонсоод байгаа билээ.

Тодруулбал, П.Отгонбаатарыг прокуророос Эрүүгийн хуулийн 10.1.2.9-д заасан, "Эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг алах", мөн хуулийн 10.1.2.14-д заасан, "Үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж алсан" гэдэг зүйл ангиар яллаж, Өвөрхангай аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд 15 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэрлэсэн юм. 

Тэгвэл П.Отгонбаатар нь анхан шатны шүүхийн энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байна. Одоогоор түүнд холбогдох Давж заалдах шатны шүүх хурал товлогдоогүй байгаа аж.