Ногдол ашгаа банкны дансанд шууд шилжүүлэн авахаар 81 мянган иргэн хүсэлт гаргажээ

Ногдол ашгаа банкны дансанд шууд шилжүүлэн авахаар 81 мянган иргэн хүсэлт гаргажээ

2025 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 15:00 цагийн байдлаар E-Mongolia системээр 81,584 иргэн саналаа өгчээ.

Үүнд:

  • Ногдол ашгаа банкны дансанд шууд шилжүүлэн авах хүсэлт гаргасан иргэдийн тоо 81,070 иргэн,
  • Хуримтлалын сан буюу ирээдүйд хэрэглэх зорилгоор хуримтлуулж хадгалах эсвэл Баялгийн сангийн агуулгаар хадгалах гэсэн сонголт хийсэн 3,282 иргэн,
  • Хандив буюу нийгмийн сайн үйлс болон төсөл, санд хандивлах хүсэлт гаргасан 207 иргэн саналаа тус тус илгээсэн байна.

Энэхүү санал авах ажиллагаа 2025 оны 2 дугаар сарын 26-ны өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд иргэд саналаа дахин засварлах боломжтой. Санал өгөөгүй иргэдийн ноогдол ашиг автоматаар банкны дансанд шилжигдэх болно.