Дэлхийн инфлүгнсэр DJ SODA, Way Back Home дууны эзэн, Солонгосын алдарт дуучин, DJ SHAUN нар 2025 оны гуравдугаар сарын 15-нд “Аса Арена”-д болох “Energy party” шоунд оролцохоор болсон байна. Энэ тухайгаа тэрээр өөрийн албан ёсны цахим хуудсаараа мэдэгдлээ.
“Energy party” шоуны гол онцлог нь 2 орны DJ нарын тоглолтоос гадна, монголын шинэ үеийн R&B, Hip-Hop дуучид, хамтлагийн хамтарсан бүтэн 6 цагийн шоу тоглолт үзэгчдэд хүрэх аж. Мөн зохион байгуулагчдын тодорхойлсноор "Energy Party" шоу нь 2025 оны их хотын хамгийн эхний, хамгийн том электрон хөгжмийн наадам болох юм. Сонирхуулахад, DJ SODA болон SHAUN нар хоёул өмнө нь Монголд ирж байсан юм.