"Малдаа явна" гэж гэрээсээ гарсан иргэнийг өндөр хадан хясаан дээрээс унасан байдалтай нас барсан байхад нь олжээ

"Малдаа явна" гэж гэрээсээ гарсан иргэнийг өндөр хадан хясаан дээрээс унасан байдалтай нас барсан байхад нь олжээ

"Малдаа явна" гэж гэрээсээ гарсан иргэнийг нас барсан байдалтай хоёр хоногийн дараа олжээ.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Рашаант сумын нутагт энэ сарын 15-ны өдөр малдаа явна гэж гарсан иргэнийг хоёр хоногийн дараа буюу хоёрдугаар сарын 17-ны өдөр хадан хясаан дээрээс унасан байдалтай нас барсан байхад нь олдсон байна. Уг хэргийг өдгөө цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж. Албан бус эх сурвалж "нас барсан иргэн нь өндөр хадан хясаан дээрээс халтирч унасан байж болзошгүй" гэх мэдээллийг өгч байгаа юм.