Дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын гранпри ангиллын цуврал тэмцээн Монакод болж буй. Тус тэмцээнд Монгол Улсаас их мастер Б.Мөнгөнтуул өрсөлдөж байгаа юм.
Түүний хувьд эхний өрөгтөө дэлхийн 12 дахь аварга, дэлхийд 17-д эрэмбэлэгдэж буй Александра Костеньюкийг буулгаж авсан. Харин хоёр дахь өрөгтөө дэлхийд 3-т эрэмбэлэгдэж буй Хятадын Тан Жунгитэй тоглож тэнцээд байгаа бөгөөд 1.5 оноотойгоор тэмцээнийг тэргүүлж байгаа юм. Тэрбээр өнөөдөр 22.00 цагаас гуравдугаар өрөгт Энэтхэгийн Конеру Хумпитэй тоглоно.