Mөнгөний нийлүүлэлт 2025 оны 1 дүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 41.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4.4 их наяд төгрөгөөр өсөхөд төгрөгийн хадгаламж 4.6 их наяд төгрөгөөр, төгрөгийн харилцах 2.1 их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
Бага мөнгө (M1) 2025 оны 1 дүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 10.8 их наяд төгрөг болж, өмнөх сараас 852 тэрбум төгрөгөөр буурч,өмнөх оны мөн үеэс 2.2 их наяд төгрөгөөр өссөн байна. Бага мөнгө (M1)-ний 10 их наяд төгрөг нь төгрөгийн харилцах, 879 тэрбум төгрөг нь хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө байна.
Бараг мөнгө 2025 оны 1 дүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 31 их наяд төгрөг болж, өмнөх сараас 576 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 2.3 их наяд төгрөгөөр өссөн байна. Бараг мөнгөний 21 их наяд төгрөг нь төгрөгийн хадгаламж, 4.8 их наяд төгрөг нь валютын хадгаламж, 4.5 их наяд төгрөг нь валютын харилцах байна.