Хурдан морины сунгааны үеэр бага насны хүүхэд мориноос унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ

Хурдан морины сунгааны үеэр бага насны хүүхэд мориноос унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ

Монгол Улсын Засгийн газраас хавар, өвлийн морин уралдаан, сунгаа, үсэргээнд 18 нас хүртэлх хүүхдийг аливаа хэлбэрээр оролцуулахгүй байх шийдвэрийг гаргаад байгаа.

Тэгвэл энэхүү шийдвэр албажсан ч хөдөө, орон нутагт 18 наснаас доош насны хүүхдээр хурдан морь унуулж, сунгаа хийсний улмаас бага насны хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг өчигдөр /2025.02.19/ Архангай аймагт гарчээ. 

Тодруулбал, Архангай аймгийн Хайрхан сумын нутагт хурдан морины туслах уяачийн хүүхэд хурдан морины сунгаанд оролцож байгаад мориноос унаж, амь насаа алдсан байна. Тус хэргийг өдгөө Архангай аймгийн цагдаагийн газраас мөрдөн шалгаж байгаа аж.