Хөдөлмөрлөх эрх, ажлын байрны дарамт хүчирхийлэлтэй холбоотой хүний эрхийн зөрчил, гомдол мэдээлэл хамгийн их бүртгэгджээ

Хөдөлмөрлөх эрх, ажлын байрны дарамт хүчирхийлэлтэй холбоотой хүний эрхийн зөрчил, гомдол мэдээлэл хамгийн их бүртгэгджээ

Хүний эрхий үндэсний комиссоос комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийн талаар өнөөдөр /2025.02.20/ мэдээлэл өглөө.

Хүний эрхийн комиссоос мэдээлж буйгаар, "Хүний эрхийн комиссоос явуулсан шаардлага зөвлөмжийн дагуу хүний эрхийн зөрчлийг арилгах хуулийн зохицуулалт хэрэгжиж эхэлсэн. Хүний эрхийн комисс 2020 оноос хойш нийтдээ 380 шаардлага, зөвлөмжийг эрх бүхий албан тушаалтнуудад хүргүүлсэн. 2024 онд 66 шаардлага зөвлөмжийг холбогдох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлсэн 397 хүний эрхийн асуудлаар хүргүүлсэн. Иргэдээс хөдөлмөрлөх эрх, ажлын байрны дарамт хүчирхийлэлтэй холбоотой хамгийн их гомдол мэдээлэл ирдэг бөгөөд үүнтэй холбоотой шаардлага зөвлөмж хүргүүлж байгаа. Мөн хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой, ахуйн хүрээнд, сурч боловсрохтой холбоотой зөрчлүүд их гарч байна. Дараагийн дугаарт халдашгүй дархан байх эрхэд халдсан гомдол мэдээлэл их ирсэн.  Түүнчлэн, ахмадын эрхийг хангах, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, орчны аюулгүй байдалтай холбоотой хүргүүлсэн шаардлага зөвлөмжүүд их ирж байна" гэв.