ВИДЕО: Дунд голын зам, Махатма Гандигийн гудамж, E-Mart-ын уулзварууд дугаарын хязгаарлалтын бүсчлэлд нэмэгдсэн гэв

ВИДЕО: Дунд голын зам, Махатма Гандигийн гудамж, E-Mart-ын уулзварууд дугаарын хязгаарлалтын бүсчлэлд нэмэгдсэн гэв

Замын хөдөлгөөний удирдлагын төв болон Тээврийн цагдаагийн албанаас энэ сарын 22-27-ны өдрийг дуустал тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар өнөөдөр /2025.02.20/ мэдээлэл өгч байна.

ЗХУТ: УЛААНБААТАР ХОТЫН ИРГЭДИЙН 68 ХУВЬ НЬ ТЭГШ СОНДГОЙГООР ЗОРЧИХЫГ ДЭМЖЖЭЭ

ВИДЕО:

Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээлэхдээ, “энэ сарын 11-17-ны өдрүүдэд Ulaanbaatar.mn болон бусад 10 мэдээллийн сайтаар энэ асуудлаар иргэдийн дунд судалгаа явуулсан. Энэхүү судалгаанд нийслэлийн иргэдийн 68 хувь нь тэгш сондгойгоор зорчихыг дэмжсэн. 24 хувь нь дэмжихгүй гэдэг саналыг өгсөн. Үүнтэй уялдуулаад шийдвэрийг гаргаж хоёрдугаар 22-27-ны өдрүүдэд тэгш сондгойгоор зорчих шийдвэрийг гаргасан. Үүнээс өмнө бид тэгш сондгойгоор зорчих тухай хэд хэдэн удаа тэгш сондгойгоор зорчих шийдвэр гаргаж байсан. Тэр үед хөдөлгөөний эрчим дунджаар 44 хувиар буурсан статистик тоо байдаг” гэв.

ТЦА: ЭНЭ САРЫН 22-27-НЫ ӨДРҮҮДЭД 08:00-20:00 ЦАГИЙН ХООРОНД ТЭГШ СОНДГОЙГООР ЗОРЧИНО

ВИДЕО:

Энэ үеэр мөн Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир ярихдаа, “Нийслэлийн Засаг даргын захирамжтай холбоотой улсын дугаарын бүсчлэлийн талаарх мэдээллийг хүргэе. “Энэ сарын 22-27-ны хооронд зургаан хоног тэгш сондгойгоор зорчих бөгөөд цагийн хязгаарлалт нь өглөөний 08:00-20:00 цагийн хооронд үргэлжилнэ. Өвлийн бүсчлэл дээр Таван шарын уулзвар нэмэгдсэн байгаа. Таван шарын уулзвараас зүүн тийшээ Чулуу овооны уулзвар, хойшоо 32-ын уулзвар, урагшаа яваад МИС-ийн уулзвар хүртэл хамаарч байгаа. Мөн дээрээс нь МИС-ийн уулзвараас 19-ийн үйлчилгээний төвийн Дунд голын зам, Махатма Гандигийн гудамж, E-Mart-ын уулзвар хүртэлх замууд бүсчлэлд нэмэгдсэн байгаа. Хоёрдугаар сарын 22-ны өдөр сондгой тоогоор, 23-ны өдөр тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.