Сар шинийн баяртай холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байна. Тиймээс автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх санал асуулгыг энэ сарын 13-15-ны өдөр иргэдээс авсан.
Санал асуулгад 3,013 иргэн оролцож, 68 хувь нь тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцохыг дэмжсэн юм. Тэгвэл санал асуулгын дүнд үндэслэн автомашины тэгш, сондгойгоор хязгаарлаж зорчуулах албан ёсны шийдвэрийг гаргажээ.
Тодруулбал, энэ сарын 22-27-ны өдөр тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаар зорчуулахаар болсон талаар эх сурвалж мэдээллээ. Нийслэлийн Засаг даргын тамгын газраас энэ талаар 11.00 цагт мэдээлэл хийх юм байна.
Өчигдөр /2025.02.19/ Засгийн газрын хуралдаанд танилцуулсны дараа энэхүү шийдвэрийг гаргасан бололтой.