НӨАТ-ын урамшууллын ээлжит азтаныг тодруулах сугалааны тохирол өчигдөр /2025.02.19/ болсон.
Энэ удаагийн тохиролд 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2025 оны хоёрдугаар сарын 18-ний өдрийн 12 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 48 141 441 баримт хамрагдсанаас:
- 8 орон таарсан- 1
- 7 орон таарсан -0
- 6 орон таарсан -46
- 5 орон таарсан -417
- 4 орон таарсан- 4385
- 3 орон таарсан- 43789
баримт тохиролд таарч азтан боллоо. Тодруулбал, 8 орон таарсан супер нэг азтан 5-30 сая төгрөг хожиж байна.
- Харин 3 орон таарсан азтан 30 мянгаас-60 мянга,
- 4 орон таарсан азтан 40 мянгаас -100 мянга
- 5 орон таарсан азтан 60 мянгаас 500 мянга
- 6 орон таарсан азтан 100 мянгаас 5 сая
- 7 орон таарсан азтан 500 мянгаас 10 сая хүртэлх төгрөг хождог юм.