Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2024 оны 4 дүгээ р улирлын дүнгээр өрхийн сарын дундаж бодит нийт орлого 1.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5 хувь буюу 98 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Түүнчлэн, нэг өрхийн сарын дундаж бодит мөнгөн орлого 1.7 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 6 хувиар буюу 95 мянган төгрөгөөр нэмэгджээ. Өрхийн бодит орлогын өсөлтийг төрлөөр задалж үзвэл, өмнөх оны мөн үеэс хөдөө аж ахуйн орлого дунджаар 23.5 мянган төгрөгөөр, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 8 мянган төгрөгөөр буурсан нь сөргөөр нөлөөлсөн байна.
Харин цалин хөлсний орлого 91 мянган төгрөгөөр, тэтгэвэр, тэтгэмжийн орлого 24 мянган төгрөгөөр, бусад орлого 11 мянган төгрөгөөр нэмэгдсэн нь бодит нийт орлого 5.9 хувиар нэмэгдэхэд нөлөөлсөн байна.