БАРИМТ: “CU компанийн урилга, зардлаар аялсан гэх албан тушаалтнуудыг БНСУ-д хувийн зардлаар албан томилолтоор ажиллуулсан” гэв

БАРИМТ: “CU компанийн урилга, зардлаар аялсан гэх албан тушаалтнуудыг БНСУ-д хувийн зардлаар албан томилолтоор ажиллуулсан” гэв

Төрийн эрх бүхий алба хаагчид CU компанийн урилга, зардлаар Солонгос улсад ажлын өдрүүдээр 5 хоног аялж талаарх мэдээлэл олон нийтийн анхаарлын төвд байна. Энэ талаар өчигдөр /2025.02.18/ Түц-ээр амь зуугчдын холбооноос мэдээлэл хийж, холбогдох төрийн алба хаагчдыг АТГ-т шалгуулна гэж мэдэгдсэн.

Тэгвэл дээрх асуудалд Нийслэлээс хариу арга хэмжээ авч, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн гаргасан ... тоот тушаалыг цахим орчинд байршуулжээ.

Тодруулбал, 2025.02.11-ний өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг “Гадаад албан томилолтоор ажиллуулах тухай” тушаал гаргажээ. Энэхүү тушаалд, “...Нэр бүхий албан тушаалтнуудыг Бүгд Найрамдах Солонгос улсад хувийн зардлаар албан томилолтоор ажиллуулсугай.  Албан хаагчдын томилолтоор ажиллах хугацаанд цалинтай чөлөө олгосугай” гэсэн байв.