“Toyota Prius-20” загварын автомашин голын мөсөнд цөмөрч суусан байсныг татан гаргажээ

“Toyota Prius-20” загварын автомашин голын мөсөнд цөмөрч суусан байсныг татан гаргажээ

Хэнтий аймгийн Биндэр сумын Баянгол багийн “Баянгол” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 285 км, сумын төвөөс зүүн урд зүгт 25 км, Баян-Адарга сумын төвөөс баруун хойд зүгт 25 км/ мөс цөмөрч суудлын автомашин суусан тухай дуудлагыг хоёрдугаар сарын 18-ны өдрийн 12:30 цагт ОБЕГ хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн О-гийн “Toyota Prius-20” загварын суудлын автомашин голын мөсөнд цөмөрч суусан байсныг ажиллаж татан гаргажээ.