Улсын филармонийн концертмейстер О.Энхмөнхийн “Classic piano recital” концерт энэ сарын 20-нд болно

Улсын филармонийн концертмейстер О.Энхмөнхийн “Classic piano recital” концерт энэ сарын 20-нд болно

Улсын Филармонийн концертмейстер /төгөлдөр хуурч/ О.Энхмөнхийн “CLASSIC PIANO RECITAL” концерт 2025 оны хоёрдугаар сарын 20-нд "KAWAI CONCERT HALL"-д 19:00 цагт тоглоно.

О.Энхмөнх нь мэргэжлийн залуу хөгжимчдийн шинэ залуу үеийн төлөөлөл бөгөөд улсын болон олон улсын шинж чанартай 11 тэмцээнд амжилттай оролцож тэргүүн болон тусгай байруудыг эзэлж байсан чадварлаг уран бүтээлч юм. Түүний тоглолтын хөтөлбөрт Ф.Шопены бүтээлүүд зонхилж байгаа ба хөгжимчнөөс нарийн мэдрэмж, өндөр ур чадвар шаарддаг  зохиолуудыг сонгон оруулжээ. 

Хөтөлбөрийг танилцуулбал,

  • Chopin Nocturne Op.27 No.2
  • Mazurka Op.24 No.4
  • Etudes Op.10
  • Ballade Op.23 No.1
  • Tchaikovsky Dumka Op.59
  • Ш.Өлзийбаяр Рапсоди

Дэлгэрэнгүй мэдээллийг 8066-1111-ээс авна уу. Тасалбарыг  https://ticket.mn/event/2445/