Монголын боксын Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Бүгд Найрамдах Куба Улсын тамирчин, дасгалжуулагч Рубен Пинейро Санчез ажиллахаар болжээ.
Тэрбээр зургаан сарын хугацаанд гэрээгээр ажиллах аж. Рубен Пинейро Санчез нь 2004-2005 онд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууганы дасгалжуулагчаар ажиллаж байсан туршлагатай нэгэн юм байна.