Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын эрүүл мэнд, амь насанд эрсдэл учруулах тохиолдол цөөнгүй гарах болсон.
Тэгвэл хэдхэн хоногийн өмнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн этгээд бусдын амь насыг буудан хөнөөсөн ноцтой хэрэг Дорнод аймагт гарчээ. Тодруулбал, Дорнод аймгийн Чойбалсан суманд энэ оны нэгдүгээр сарын 30-ны өдөр тус сумын иргэн Ө гэгч нь согтуурсан үедээ хамт байсан С-г буудаж, амь насыг нь хохироосон байна. Өдгөө тус хэргийн Дорнод аймгийн цагдаагийн хэлтэс мөрдөн шалгаж байгаа аж.
Иймд иргэдийг архи согтууруулах ундааны зүйлсийг тохируулан хэрэглэж, өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүй байхыг сэрэмжүүлж байна.