Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын нийт албан хаагчид “Байгууллагын стратегийн шалгуур үзүүлэлт зорилго, зорилт, шалгуур үзүүлэлтийн хувилбарыг танилцуулах, гол зорилтуудыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, тэдгээрт нийцүүлэн нэгж, албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулахад анхаарах нь" сэдэвт зөвлөгөө чиглэл өгөх сургалтад хамрагдлаа.
Сургалтыг Удирдлагын академийн Мэдээлэл технологийн албаны дарга, Бодлого, улс төр судлалын тэнхимийн багш Ё.Батсүх удирдан явууллаа.