Ирэх долоо хоногт автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор Улаанбаатар хотын хөдөлгөөнд зорчуулах нөхцөл бүрджээ

Ирэх долоо хоногт автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор Улаанбаатар хотын хөдөлгөөнд зорчуулах нөхцөл бүрджээ

Сар шинийн баяртай холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байна. Тиймээс автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх санал асуулгыг энэ сарын 13-15-ны өдөр иргэдээс авсан. Санал асуулгад 3,013 иргэн оролцож 50.04% буюу 1,508 нь автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлаж зорчуулахыг дэмжжээ.

Харин 49.95% буюу 1,505 иргэн дэмжээгүй байна. Санал асуулгын дүнд үндэслэн автомашины тэгш, сондгойгоор хязгаарлаж зорчуулах албан ёсны шийдвэрийг одоогоор гаргаагүй байна. Хэрвээ шийдвэр гарвал ирэх бямба гарагаас битүүний өдөр хүртэл буюу 02.21-28 хүртэл автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах юм.