Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2025 оны нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.0 их наяд төгрөг буюу 36 хувиар, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 1.7 их наяд төгрөгт хүрч 1.1 их наяд төгрөг буюу 36 хувиар тус тус буурсан байна.
Түүнчлэн нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2025 оны нэгдүгээр сард 2.2 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 492 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ.