Экспорт өмнөх оны мөн үеэс 19.5 хувиар буурсан гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ

Экспорт өмнөх оны мөн үеэс 19.5 хувиар буурсан гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ

Монгол Улс 2025 оны 1 дүгээр сард нийт 108 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 2.0 тэрбум   ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 1.0 тэрбум ам.доллар, импорт 973 сая ам.долларт хүрч, төсвийн тэнцэл 46 сая ам.долларын ашигтай гарчээ.

Түүнчлэн, нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 208 сая ам.доллар буюу 9.5 хувиар, экспорт 247 сая.ам доллар буюу 19 хувиар, тэнцэл 285 сая ам.доллар буюу 86 хувиар тус тус буурч, импорт 38 сая ам.доллар буюу 4.1 хувиар өссөн байна. 

Тодруулбал, экспорт 247 сая.ам доллар буюу 19 хувиар буурахад нүүрс 340 сая ам.доллар, мал амьтны самнасан үс хялгас 10 сая ам.доллар, төмрийн хүдэр, баяжмал 6.0 сая ам.доллароор тус тус буурсан нь голлон нөлөөлжээ. Харин алт 50 сая ам.доллар, зэсийн хүдэр ба баяжмал 43 сая ам.доллароор өссөнбайна.