ФОТО: Фу Куок арлын тансаг хөлөг онгоц дээр 50 монгол хос  Валентины баярыг тэмдэглэсэн талаар Вьетнамын хэвлэл мэдээлжээ

ФОТО: Фу Куок арлын тансаг хөлөг онгоц дээр 50 монгол хос Валентины баярыг тэмдэглэсэн талаар Вьетнамын хэвлэл мэдээлжээ

Вьетнамын Фу Куок арал дээр Монголын 50 хос тансаг зэрэглэлийн "Наутилус" хөлөг онгоцонд Гэгээн Валентины өдрийг тэмдэглэн өнгөрүүлсэн талаар Вьетнамын “Vietnam life news” мэдээлжээ.

Энэ талаар "Наутилус" дарвуулт онгоцны үйл ажиллагааны захирал Нгуен Ха Триу мэдээлэхдээ, “Гэгээн Валентины өдрөөр монгол хосууд "Наутилус" дарвуулт онгоцонд Фу Куокын үзэсгэлэнт байгалийн шимтэн баяраа тэмдэглэсэн. Монголын 50 хос дарвуулт онгоцоор энэхүү баярыг тэмдэглэхээр болсон анхны тохиолдол нь энэ байсан. Мөн хосууд улаан сарнайгаар чимэглэсэн дарвуулт онгоц, өнгө өнгийн лаа, зөөлөн гэрэлтүүлэг дор монгол уламжлал, Вьетнам соёлыг хослуулан нэгэн үдшийг өнгөрүүлсэн бөгөөд зөөлөн гэрэл асаан романтик орчин бүрдүүлж, дуу хөгжим, вьетнам зоогоор үйлчилсэн” гэжээ. Сонирхуулахад, 2024 оноос хойш Монголын 21 мянган жуулчин Фукуок арал оршдог Вьетнамын өмнөд хэсгийн Кьензянг мужид аялжээ.