БНСУ-ын залуу жүжигчин Ким Сэ Рон өчигдөр буюу хоёрдугаар сарын 16-ны өдөр гэртээ нас барсан байдалтай байхад нь олсон талаар тус улсын хэвлэлүүд мэдээллээ.
Тэрбээр 2000 онд төрсөн бөгөөд A Brand new life, The man from nowhere, The neighbors, Manhole зэрэг киногоороо үзэгчдэд танигдсан бөгөөд бага наснаасаа л кино урлагт хөлд тавьж чамгүй амжилттай явсан нэгэн юм. Гэвч 2022 онд согтуугаар автомашин жолоодож явсан хэргээс болж түүний жүжигчний карьер нь түр завсарлаад байсан юм. Тэрбээр кофе шоп нээн ажиллуулж байсан бөгөөд өнөөдөр өглөө түүнийг нас барсан талаар цагдаагийн байгууллагаас албан ёсоор мэдээллээ. Одоогоор түүний нас барсан шалтгааныг тогтоохоор шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.