Нүүрсний хэргээр шүүхээс хорих ял сонссон Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарт холбогдох хэрэгт "залруулга хийлгэх"-ээр прокуророос Давж заалдах шатны шүүхэд ханджээ

Нүүрсний хэргээр шүүхээс хорих ял сонссон Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарт холбогдох хэрэгт "залруулга хийлгэх"-ээр прокуророос Давж заалдах шатны шүүхэд ханджээ

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, Эрдэнэс тавантолгойн Б.Ганхуяг нарт холбогдох "Нүүрсний" гэх хэргийг Улсын дээд шүүх хэлэлцэхээс татгалзсанаар уг хэрэг эцэслэгдээд байгаа билээ. 

Тодруулбал, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх нэр бүхий хүмүүст холбогдох хэргийг өнгөрсөн оны нэгдүгээр сард /2024.01.31/ хэлэлцэн, шийдвэрээ гаргасан. Ингэхдээ, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханд Эрүүгийн тухай хуулийн тусгай ангийн 22.10.2-т заасны дагуу 3 жилийн хорих ял, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягт 5 жил 9 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн бол нэр бүхий 11 шүүгчдэд мөнгөн торгууль оногдуулсан байдаг. Харин Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх тус хэргийг өнгөрсөн есдүгээр сард /2024.09.12/ хэлэлцэж,  Т.Аюурсайханы хорих ялыг 2.6 жил, Б.Ганхуягийн хорих ялыг 3.9 жил болгож бууруулсан юм. 

Тэгвэл тус хэрэгт залруулга хийлгэхээр прокуророос Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд ханджээ. Харин тус саналыг шүүх энэ сарын 20-ны пүрэв гараг хэлэлцэхээр товлосон байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.