МАН-ын баруун бүсийн удирдах ажилтнуудын зөвлөгөөн Ховд аймагт боллоо

МАН-ын баруун бүсийн удирдах ажилтнуудын зөвлөгөөн Ховд аймагт боллоо

Монгол Ардын Намын удирдах ажилтны Баруун бүсийн зөвлөгөөн энэ бямба гарагт /2026.10.17/ Ховд аймагт боллоо.

Зөвлөгөөнд Монгол Ардын Намын дарга Н.Учрал, МАН-ын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар, Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг болон Сангийн сайд З.Мэндсайхан, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, А.Ариунзаяа, Э.Болормаа, Х.Жангабыл, О.Саранчулуун нар оролцов. Мөн Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан,Увс, Ховд аймгийн намын хорооны 800 гаруй удирдах ажилтан оролцож хамтын ажиллагааг бэхжүүлэх, орон нутгийн хөгжлийн бодлого, тулгамдаж буй асуудал, цаашдын зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээг нэгдсэн байдлаар хэлэлцэж байгаагаараа онцлог юм. Зөвлөгөөний эхэнд МАН-ын Удирдах зөвлөлийн дэргэдэх бодлогын хороодын таван салбар хэлэлцүүлгийг зохион байгуулав. Тодруулбал:

  • -"Гишүүн төвтэй нам Е4 стратеги"-ийг хэрэгжүүлэх бодлогын хороо
  • -Бүс, нутгийн хөгжлийн бодлогын хороо -Хүртээмжийг сайжруулах бодлогын хороо
  • -Эрүүл мэнд, эмнэлгийн үйлчилгээний бодлогын хороо
  • -Инновац, бүтээмж нэмэгдүүлэх бодлогын хороо юм. Энэхүү салбар хэлэлцүүлгээс гарсан санал, үр дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулж бодлогын шийдлүүдийг нэгтгэн гаргана.

Photo-1.jpeg

Зөвлөгөөний нэгдсэн арга хэмжээнд Монгол Ардын Намын дарга Н.Учрал илтгэл тавьж, МАН-ын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг намын үйл ажиллагааны талаар танилцуулга хийв. Түүнчлэн Ховд аймгийн МАН-ын хорооны дарга М.Ганзориг, Баян-Өлгий аймгийн МАН-ын хорооны дарга, УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, Говь-Алтай аймгийн МАН-ын хорооны дарга Б.Сүхбаатар, Завхан аймгийн МАН-ын хорооны дарга бөгөөд аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, Увс аймгийн МАН-ын хорооны дарга Б.Одгэрэл нар тухайн орон нутгийн нөхцөл байдал, өвөлжилтийн бэлтгэл, хөгжлийн зорилт, намын хорооны тайлан мэдээллийг танилцуулсан юм. Энэхүү зөвлөгөөний үр дүнд тухайн аймгуудын намын хороодын ажлын тайлан, туршлага, үр дүнг харилцан солилцох замаар цаашдын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулж, бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлнэ. Мөн зөвлөгөөнд оролцож буй гишүүдийнхээ санал хүсэлт, шүүмж, асуултыг нээлттэй хүлээн авч, намын удирдлагууд хариулах чиглэлээр бодлогын өргөн хэмжээний хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Photo-71.jpeg

Photo-14.jpeg

Photo-09.jpeg

Photo-08.jpeg

Photo-07.jpeg

Photo-06.jpeg

Photo-03.jpeg

Photo-02(1).jpeg

Photo-02.jpeg




Өнөөдөр үхэр өдөр

8 цагийн өмнө