Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 202 жолоочийг цагдаагийн алба хаагч нар илрүүлжээ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 202 жолоочийг цагдаагийн алба хаагч нар илрүүлжээ

Цагдаагийн байгууллагаас шөнийн нэгдсэн хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллав.

Өнгөрсөн баасан гараг буюу хоёрдугаар сарын 14-15-нд шилжих шөнө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 202 жолоочийг цагдаагийн алба хаагч нар илрүүлжээ. Тиймээс иргэд та бүхэн архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолооны ард суухгүй байх, хамт явж байгаа нэгнээ согтуугаар жолоо бариулахгүй байх талд анхаарч ар гэрт нь хүргэж өгч байх, энэ төрлийн зөрчлийг харсан тохиолдолд цагдаагийн байгууллагад шуурхай мэдэгдэхийг зөвлөж байна.