Баян-Өлгийн Улаанхус сумаас 101 км-т газар хөдөлжээ

Баян-Өлгийн Улаанхус сумаас 101 км-т газар хөдөлжээ

ОХУ-д өнөөдөр /2025.02.15/ Улаанбаатарын цагаар 09:48 орчимд 6.4 магнитудын хүчтэй газар хөдөллөө гэж Шинжлэх ухааны академийн Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ. Уг газар хөдлөлт нь Баян-Өлгий аймгийн Улаанхус сумаас баруун хойд зүгт 101 км, Цэнгэл сумаас хойд зүгт 104 км , Ногооннуур сумаас 105 км-т мэдрэгдсэн байна.