Улаанбаатарт цас орохгүй, 11 градус хүйтэн байна

Улаанбаатарт цас орохгүй, 11 градус хүйтэн байна

Өнөөдөр /2025.02.15/ Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Халх голын сав газраар ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Халх голын хөндийгөөр цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Цэцэг нуур, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -17…-22 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Сэлбэ голын хөндийгөөр -9…-14 градус, говийн бүс нутаг, цас багатай газраар 0...-5 градус, бусад нутгаар -5...-10 градус хүйтэн байна. Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө -9…-11 градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.