Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо тэргүүлэгчийн хуралдаанаараа Монгол улсын 2024 оны өндөр чансаатай уяачид, уралдаанч хүүхдүүд, азарга, их нас, сонгомол дээд насны чансааг шалгаруулсан байна.
- Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уугуул ААУ Дугарсүрэнгийн Отгонлхагвын солонго хүрэн
- Булган аймгийн Гурванбулан сумын ААУ Сэрээнэнгийн Гал-Эрдэний нандин халзан
- Орхон аймгийн Баян-Өндөр сумын ААУ Чулуунбатын Батжаргалын зээрэн зээрд
- Завхан аймгийн Алдархаан сумын ААУ Чинбатын Болд-Эрдэний халтар
- Булган аймгийн Гурванбулаг сумын МУТМУ Дамбын Хишигжаргалын цолмон халзан
- Увс аймгийн Зүүнговь сумын НАУ Далайн Батбаярын хар
- Увс аймгийн Зүүнговь сумын НАУ Далайн Батбаярын түмт хээр
- Завхан аймгийн Тосонцэнгэл сумын МУТМУ Төмөрбаатарын Ууганбаярын уулс хүрэн (бүсийн наадмуудын аман хүзүүнд хурдалсан азарганууд)
- Өвөрхангай аймгийн Уянга сумын МУАУ Баатарын Даваадоржийн тогоруу халтар,
- Говь-Алтай аймгийн Халиун сумын уяач Гантөмөрийн Жавхлантөгсийн аранзал бор,
- Булган аймгийн Булган сумын НАУ Баатарчулууны Гүндсамбуугийн бор халзан
- Архангай аймгийн Эрдэнэбулган сумын МУМУ Гончигжавын Мөнхсайханы хээр