“FIBA Asia Cup 2025 Qualifiers” тэмцээний хэсгийн сүүлийн чухал хоёр тоглолтоо энэ сарын 20, 23-ны өдрүүдэд хийх Монгол Улсын шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүнийг Монголын сагсан бөмбөгийн холбоо зарлалаа.
Монгол Улсын шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүнд дараах тамирчид дуудагджээ. Тодруулбал,
- Б.Билгүүн (KHASIIN KHULEGUUD)
- О.Эрдэнэцогт (BCH KNIGHTS)
- Ч.Маргад (FAIRFAX HIGH SCHOOL)
- Т.Ууганбаяр (BISHRELT METAL)
- О.Энхбаатар
- Ч.Ихбаяр (KHASIIN KHULEGUUD)
- Э.Саруул-Эрдэнэ (KHASIIN KHULEGUUD)
- Э.Энхбаясгалан (BISHRELT METAL)
- Г.Болор-Эрдэнэ (ERDENET MINERS)
- А.Азбаяр (KHASIIN KHULEGUUD)
- Б.Энх-амар (ETUGEN IRVESUUD)
- Ч.Тэмүүлэн (KHASIIN KHULEGUUD)
- Ш.Энхийн-од (UTAH MENS BASKETBALL)
- Э.Сугар-очир (CHANGHUA BALL)
- Д.Баясгалан (TSG GHOSTHAWKS)
- Б.Барсболд (KHASIIN KHULEGUUD)
- Г.Дөлгөөн (UT RIO GRANDE VALLEY)
- Г.Балжинням ( DARKHAN UNITED) нар багтаад буй. Тэгвэл эдгээрээс Ш.Энхийн-Одоос бусад нь энэ удаа шигшээ багтаа тоглох бүрэн боломжтой аж. Тухайлбал, Г.Дөлгөөн, Э.Сугар-Очир нар эх орондоо ирсэн бол Д.Баясгалан ирэх боломжтой гэдгээ мэдэгджээ.