Өсвөрийн шилдэг шатарчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр /2025.02.10/ Корпорейт Конвеншн центр цогцолборт эхэлж байна.
Тодруулбал, 2025 оны 2-р сарын 10-16-ны өдрүүдэд нийт 54 сая төгрөгний шагналын сантай шигшээ тэмцээн өнөөдөр эхэлж байгаа бөгөөд нийслэлийн 378, 21 аймгийн 882 нийт 1260 өсвөрийн шилдэг шатарчид шалгарч оролцохоор бэлэн болоод байна.
Өнөөдрийн байдлаар шигшээ тэмцээний ангилал тус бүрийн гарааны чансааны жагсаалтыг дараах шатарчид тэргүүлж байна.
Үүнд:
Охидын ангилал:
8 хүртэл нас —> Н.Аз-Эрдэнэ /Хөвсгөл аймаг/
10 хүртэл нас —> Ч.Нандинжигүүр /Стейниц МША/
12 хүртэл нас —> И.Цэлмүүн /Босоо ноён/
14 хүртэл нас —> Н.Содгэрэлт /Гэгээн арвай/
16 хүртэл нас —> Э.Эмүжин /Стейниц МША/
18 хүртэл нас —> Э.Энхрий /Стейниц МША/
Нээлттэй ангилал:
8 хүртэл нас —> Б.Учрал /Стейниц МША/
10 хүртэл нас —> Д.Төгсбилгүүн /ABChess/
12 хүртэл нас —> Т.Тодмөнх /Dream chess/
14 хүртэл нас —> Б.Батбаатар /Гэгээн арвай/
16 хүртэл нас —> Н.Содбилэгт /Хан-Алтай/
18 хүртэл нас —> Х.Өлзийхишиг /ABChess/