"The MongolZ" баг Польшид болсон "IEM Katowice" тэмцээний 3-4-р байрт шалгарлаа

"The MongolZ" баг Польшид болсон "IEM Katowice" тэмцээний 3-4-р байрт шалгарлаа

Цахим спортын "CS2" төрлийн энэ оны хамгийн эхний том тэмцээн "IEM Katowice" Польшийн Катовице хотод 12 өдрийн турш үргэлжилж, дэлхийн шилдэг 24 багаас Францын "Vitality" баг аваргаар тодорлоо.

Хоёрдугаар байрт Оросын "Spirit" баг, гуравдугаар байрт манай улсын "The MongolZ" баг шалгарсан байна. "The MongolZ" багийн хувьд хагас шигшээд "Vitality"-д хожигдсоноор ийнхүү хүрэл медаль хүртжээ. Тэдний дараагийн тэмцээн нь хоёрдугаар сарын 14-ны өдөр Румынд эхлэх 1.25 сая ам.долларын шагналын сантай "PGL Cluj-Napoca 2025" тэмцээн юм.




Өнөөдөр морь өдөр

58 минутын өмнө