Реппер Г.Энэрэл, комедиан Б.Баама, жүжигчин Г.Ирээдүй нар хөлбөмбөгөөр өрсөлдөнө

Реппер Г.Энэрэл, комедиан Б.Баама, жүжигчин Г.Ирээдүй нар хөлбөмбөгөөр өрсөлдөнө

Монголын хөлбөмбөгийн холбооны футзалын ордонд өнөөдөр/2025.02.08/ 18:20 цагт олны танил оддын тоглолт болно. 

Нийгэмд эерэг хандлага түгээгч залуус бямба гараг бүр хөлбөмбөгийн спортоор өрсөлдөх тоглолтыг Монголын Хөлбөмбөгийн холбоо өнгөрсөн долоо хоногоос эхлүүлээд байгаа аж. Энэ удаагийн тоглолтод реппер Энэрэл, дасгалжуулагч, тамирчин Анир, Олон улсын хэмжээний мастер Хосбаяр, реппер Лимит Кинг, дасгалжуулагч Э.Чинбаатар /хаалгач/, бүжигчин Кай, комедиан Баама, "Шивээс Монголд хөгжихийн төлөө"-г үүсгэн байгуулагч Чука, жүжигчин Ирээдүй, дасгалжуулагч Э.Чинбат /хаалгач/ нар оролцохоор болжээ.