БНХАУ-ын Харбин хотод Азийн өвлийн спортын IX наадам хоёр дахь өдрөө болж байна. Өнөөдөр Харбин хотын “HIC Multifunctional Hall” ордонд шорт трейкийн эмэгтэйчүүдийн 1500 метрийн зайд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Бат-Оргилын удирдлага дор оролцсон Б.Гэрэлтуяа тэмцээнээ өндөрлүүллээ.
Тэрбээр хагас шигшээд 2:58.964 минутын амжилтаар замаа дуусгаж, зургаан тамирчны зургадугаарт хурдаллаа. Б.Гэрэлтуяа “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадмын Монголын багийн тугч бөгөөд шорт трейкийн төрлөөр Азийн өвлийн спортын наадмын хагас шигшээд шатанд шалгарсан анхны монгол тамирчин болов.
Тэрбээр маргааш 10:00 цагт 1000 метрийн зайн хагас шигшээд уралдах юм.