ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах тамирчдын төлөөлөлтэй уулзлаа

ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах тамирчдын төлөөлөлтэй уулзлаа

“Харбин 2025” Азийн өвлийн спортын IX наадам өнөөдөр хөшгөө нээж, манай тивийн цагаан олимпын бамбар асах хуваарьтай.

Энэ өдөр ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах наадамд оролцож буй тамирчдын төлөөллийг хүлээн авч дотно яриа өрнүүллээ. Уулзалтад Монголын баг тамирчдаа төлөөлж кёрлингийн тамирчин Г.Энхзаяа, шорт трекийн тамирчин Г.Мөнх-Эрдэнэ, М.Борхүү нар хамрагдаж санал бодлоо солилцов. Уулзалтаар ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах энэ удаагийн наадам Харбин хотноо өрнөж буйд баяртай байгаагаа илэрхийлэн ойрын жилүүдэд Ази тивд өвлийн спорт түлхүү хөгжиж байгааг дурдлаа. Түүнчлэн тэрбээр Олимпын хөдөлгөөний гол цөм тамирчин хэмээн онцолж, нийт баг тамирчдад амжилт хүсэв.