Холимог тулааны “ONE Championship” холбооны шинэ оны тулааны тов гарсан байна. Өөрийн жингийн чансааны тавдугаарт бичигдэж байгаа “MGL-1” холбооны хошой аварга “Шандас ММА” төвийн тамирчин Баатархүүгийн Энх-Оргил энэхүү тулаанд тулалдана. Тус тулаан нэгдүгээр сарын 10-ны баасан гарагт дээд жингийн тулаанч Экуадор Улсын тамирчин Аарон Канерти тулалдах аж. Аарон Канерти арав ялж, хоёр ялагдсан үзүүлэлттэй тамирчин юм.