Байгаль хамгаалагчын зөвшөөрөл, амьтны нөөц ашигласны төлбөр төлсний үндсэн дээр наймдугаар сарын 20-ны өдрөөс аравдугаар сарын 15 хүртэл Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Төв, Увс, Ховд, Хөвсгөл аймагт тарвага агнах, барих боломжтой.
Тус аймгуудад 5000 гаруй тоо толгой тарвага агнах зөвшөөрлийг БОУАӨЯ-наас олгожээ. Зөвшөөрөгдсөн долоон аймагт эрхийн бичиггүй ан хийсэн тохиолдолд хууль бус агнуурт тооцож, зөрчилийн тухай хуульд үндэслэн 150-300 мянган төгрөгийн торгууль болон тарваганы экологийн эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэн нөхөн төлбөр гаргуулна.