Оросын тал Киев дэх шатахуун түгээх станцуудад цохилт өгсний улмаас хоёр хүн амиа алджээ

Оросын тал Киев дэх шатахуун түгээх станцуудад цохилт өгсний улмаас хоёр хүн амиа алджээ

Өчигдөр буюу энэ сарын 11-ний өглөө Орос улс Киев дэх шатахуун түгээх хоёр станц руу тийрэлтэт хөдөлгүүрт дроноор халдсаны улмаас хоёр хүн амиа алджээ.

Украйны Ерөнхийлөгч В.Зеленски энэ талаар, "Эдгээр халдлага нь улам бүр террорист шинж чанартай болж байна" гэв. Мөн тус бүс нутгуудын захирагчдын мэдээлснээр, Украины зүүн өмнөд хэсгийн Днепропетровск, Запорожье болон зүүн хойд хэсгийн Харьков мужуудад Оросын явуулсан халдлагын улмаас дахин гурван хүн амиа алдсан гэж мэдээлжээ. 

Эх сурвалж: Reuters




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө