Автомашины торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ

Автомашины торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ

Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнтэй холбоотой торгууль төлүүлэхээр иргэдийг хуурч, сошиал орчинд залилан хийх оролдлого гарчээ.

Иймд иргэд:

  • Торгууль төлөх мэдээлэл, холбоосыг сайтар нягтлах
  • Үл таних болон сэжигтэй холбоос дээр дарахгүй байх
  • Банкны данс, картын мэдээлэл, нууц үгээ бусдад өгөхгүй байх
  • Эргэлзээтэй тохиолдолд холбогдох байгууллагаас мэдээллийг тодруулсны дараа торгуулиа төлөх шаардлагатай гэв. 

Иргэд мэдээллийн үнэн зөвийг нягталж, цахим залилангийн хохирогч болохоос сэргийлэхийг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс анхаарууллаа.