Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл өнөөдөр /2025.01.08/-ны өдөр өөрийн цахим хуудастаа "шүүгч бусдын нөлөөнд орвол ял шийтгэгдэх эрүүгийн хуулийн өөрчлөлтийг нэн даруй өргөн барина" хэмээн бичжээ.
Тодруулбал, “2012 онд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчлах гэж буйг Ц.Нямдорж гуай мэдээгүй гэхэд гайхаж, бас итгээгүй юм. Гэтэл интерполоор эрэн сурвалжилж байсан хүмүүстэй холбоотой шийдвэр шүүхээр хэлэлцэгдэх, баривчлах захирамжийг цуцлахыг 1 өдрийн дотор “түүгээрээ” амжуулж, шийдвэрлэхийг харж, итгэлээ. Авлигачдын талаарх шийдвэр үүн шиг хурдан гардаг бол ч! Засгийн газар, АТГ-ын шударга ёсны тэмцлийн замд тээглэж буй бул хар чулуу нь шүүх, авлигачдын халхавч нь бусдын утсан хүүхэлдэй бологч шүүгч гэдэг нь тодорхой болж байна. Шүүгч бусдын нөлөөнд орвол ял шийтгэгдэх эрүүгийн хуулийн өөрчлөлтийг нэн даруй өргөн барина” гэжээ.