Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж байна

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж байна

21 аймаг, төрийн бүх шатны удирдлагуудтай өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, үүрэг даалгаврын биелэлтийн талаар хуралдаж байна. 

Ерөнхий сайд Н.Учрал 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл хангах үүрэг даалгаврын хэрэгжилтийг хянаж, аймаг, нийслэлийн удирдлагуудтай уулзаж, 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төслийн талаар мэдээлэл өглөө. Малчин өрх эрсдэл багатай, дулаан өвөлжих, хүүхдүүд хичээлдээ саадгүй явах, эмнэлгийн тусламж цагтаа хүрэх, хүнсний нийлүүлэлт тасалдахгүй байх, бизнес хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг салбарын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. Ордон тойрсон улс төр дотор, гаднагүй байна. Иргэдийн амьдралд шийдэх асуудал түүнээс ч их байна. Тиймээс төрийн бүх шатанд улс төрөөс илүү ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана гэлээ.