Ерөнхий сайд А.Амар агсны сацыг оршоосон суварга Булган аймагт бослоо

Ерөнхий сайд А.Амар агсны сацыг оршоосон суварга Булган аймагт бослоо

Алтан ургийн Агданбуу тайжийн голомт залгасан ганц хүү Ерөнхий сайд А.Амар агсны их хүний хойтохын төрөл арилжсанаас нь хойш 85 жилийн дараа сацыг оршоосон суварга Булган аймагт бослоо.

Түүнийг 1939 оны гуравдугаар сарын сүүлчээр Сталины тусгай удирдамжаар “Ангийн дайсны ашиг тусыг өмгөөлөн хамгаалагч”, “Японы тагнуул, төлөөлөгч” хэмээх хилс ял тулган баривчилсан байдаг. Тэрбээр 1941 оны долдугаар сарын 10-ны өдрийн ЗСБНХУ-ын Дээд шүүхийн хаалттай хуралдаан дээр, “Би бол хэрэгтэн биш. Урьдчилсан байцаалт дээр надад тулган хүлээлгэсэн учир түүн дээр өгсөн мэдүүлгээсээ татгалзаж байна” хэмээж байсан ч 1941 оны долдугаар сарын  27-ны өдөр цаазалж байжээ. Харин ЗСБНХУ-ын Дээд шүүхийн цэргийн коллеги 1956 оны арванхоёрдугаар сарын 15-ны хуралдаанаар А.Амарт оногдуулсан хэргийг хэрэгсэхгүй болгож, 1962 онд түүнийг цагаатгаж байсан билээ.