ВИДЕО: Осол гаргаад зугатаасан тээврийн хэрэгслийг олж, хяналт шалгалтын ажиллагаа явуулж байна

ВИДЕО: Осол гаргаад зугатаасан тээврийн хэрэгслийг олж, хяналт шалгалтын ажиллагаа явуулж байна

Энэ оны 09 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт “Приус” маркийн автомашин зам тээврийн осол гаргаж, хэргийн газрыг орхин зугатаасан юм.

Тээврийн цагдаагийн албанаас дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулж, уг автомашиныг Чингэлтэй дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрээс олж тогтоосон бөгөөд шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Жолооч та осол гаргасан тохиолдолд хэргийн газрыг орхилгүй, Замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ биелүүлж, цагдаагийн байгууллагатай хамтран ажиллахыг анхааруулж байна.

ВИДЕО: