Ө.Шижир: 2027 оны улсын төсөв өмнөх оноосоо 32.7 хувийн өсөлттэй орж ирсэн нь хууль зөрчсөн үйлдэл

Ө.Шижир: 2027 оны улсын төсөв өмнөх оноосоо 32.7 хувийн өсөлттэй орж ирсэн нь хууль зөрчсөн үйлдэл

Өнөөдөр УИХ-ын намрын чуулган нээлтээ хийж байгаа билээ. Тэгвэл энэ үеэр УИХ-ын гишүүн Ө.Шижир төсвийн тодотголтой холбоотойгоор өөрийн байр сууриа илэрхийлээ. 

ШУУД ҮЗЭХ: 

Тэрбээр, "2027 оны улсын төсөв өмнөх оноосоо 32.7 хувийн өсөлттэй орж ирсэн нь хууль зөрчсөн үйлдэл. Төрийн өмчит компанийн орлогыг ноогдол ашиг болгож авч байгаа бол зардлагыг дагаж өсгөж болохгүй.  Засгийн газрын зардал магадгүй 35 их наяд болчих юм бол буцаад буухгүй. Ирэх жил дахиад л төсөв ихэснэ гэсэн үг. Сангийн яамны мэдээллээр гэрт “Ойрхон сургууль” хөтөлбөрийн хүрээнд хувийн сургуулиудтай уулзалт хийсэн, ажил нь эхэлсэн төсвийн тодотгол хүлээж байгаа гэсэн. Ерөнхий сайдын асуудал дээр арай ч тийм зүйл хийхгүй байлгүй дээ гэж бодож байна" гэлээ.