Өчигдөр гурван айлын гэр, хашаа, өвөлжөө халианд автжээ

Өчигдөр гурван айлын гэр, хашаа, өвөлжөө халианд автжээ

Ховд аймаг, Үенч сум Улиаст баг "Хар үзүүр" гэдэг газар  далан сэтэрч хашаа, өвөлжөө, гэр голын халианы усанд автсан тухай дуудлагыг өчигдөр 13:00 цагт Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь 38 дугаар ангийн алба хаагчдыг очиход, далан сэтэрч голын халианы усанд иргэн Ц-ийн хашаа, өвөлжөө, гэр автсан байсныг ажиллаж, далангийн сэтэрсэн хэсэг болон тухайн айлын хашааг тойруулан шуудайтай шороо байршуулж аюулгүй болгож заавар зөвлөмж өгчээ. 

Мөн Увс аймаг, Давст сум Торхилог баг ‘‘Галт’’ гэдэг газар Иргэн Т-ын өвөлжөө, гэр усанд /халиа/ автсан тухай дуудлагыг 14:10 цагт ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Давст сум дахь Аврах бүлгийн  алба хаагчдыг очиход, 5 болон 8 ханатай 2 гэр усанд  автсан байсныг ажиллан, 2 гэрийг нүүлгэн хүлээлгэн өгчээ.